xvv
Үг: Ж.Бадраа, Ая: Г.Бярваа
Дуучин: МУСТА Л. Нарантуяа



Харцагын шунгах ирмүүнээр
Хадан халилд цойлохдоо
Хаа-чиг хүрэх ирээрээ
Хатан туурай нь бараагүй
     Дахилт: Залуу танхил насандаа
                 Заяа холбон довтлогосоор
                 Замилан хорвоог элээсэн (Замын уртыг товчилсон)
                 Задан шоо гэгч морьтойсон
Яхир сунгуу бартаагаар
Янгир адил дүүлэхдээ
Ямар ч давчуу цаг гэмээн
Янагийн болзоонд саатаагүй
     Дахилт:
Ганган царван анхилуулаад
Газар шүргэн дүүлэхдээ
Гаргуун хурдан хатираагаа
Ганцхан удаа ч саагаагүй
     Дахилт:
Хуурчин эцэг нь хазаарлаад
Дуучин хүүдээ эмээллэсэн
Хурдан хүрэн хүлгийнхээ
Дуурсах алдрыг хаагаагүй     
     Дахилт:
Төхмийн найрын уяан дээр
Түмэн гайхаад бараагүй
Төрийн наадмын бариан дээр
Түрүү магнай алдаагүй     
     Дахилт:

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)