xvv
Үг. Ая. Т. Бат-Оргил        


Даа вангийн хошууны Даваач залангийн
Түмэн агтны түрүүнд дүүлж явдаг байлаа
Арван таван лангийн алтан ембүүгээр
Алс хол газарт зарагдсан билээ

Аргалын утаа нь униартаж айраг сэнгэнэсэн
Алтан намраа арван жил зүүдэлж мөрөөдлөө
Язгуур ариун нутагтаа ясаа тавих гээд
Оройн нэгэн нарнаар оргож одлоо доо

Алтаар чимсэн аргамж минь алдарч тасраад
Шандасын сайныг сорьсоор нутгаа би зорилоо
Шандын говийг гаталсаар шантарч ядарлаа
Шаргал сайхан тал минь тэртээ харагдлаа

Ангасан говийг хамт туулж анд болсон салхи минь
Эрчит жигүүр дээрээ элбэрэлт нутгийн минь
Тансаг сайхан үнэрийг авчирч өгвөл
Төрсөн нутагтаа хүрэх тэнхээг би олно доо

            Нутгийн минь саруул талаас
            Салхи минь чи ирээч ирээч

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)