xvv
Энэ бол нэрт дуучин П.Адарсүрэн агсны дуулж олны хүртээл болгосон "Тод магнай" дуу юм. Яруу найрагч Ж.Шагдар, хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн нарын хамтын уран бүтээл тус дуу нь алтан үеийн хитүүдийн нэг билээ

Дуучин А.Хосбаяр, Д.Мөнхбат



Доохноо болбол замын хар алхаатай
Дээхнээ болбол задгай суман хатираатай
Адуун сүргийн манлай болон дүүхэлзсэн
Эзэндээ ээлтэй эмнэг догшин морь мину зээ

Уужуу талдаа усан тэлмэн жороотой
Уулын даваанд шандас цуцаж сульдаагүй
Улайдам халуунд уулын салхийг сүүгүүлээд
Намайгаа жаргаасан насны жавхлан морь мину зээ

Наадамд болбол торгон жолоо сунгаатай
Найман ганзага сугсран наадах гараатай
Согоо чих нь солбин солбин сортолзоод
Хулангийн шинжтэй хурдан гавшгай морь мину зээ

Даяар олондоо даамай хурдан алдартай
Аргамагийн толгойгоо айраг сүүгээр мялаалгаастай
Нэгдлийн сүргээс нэр нь анх тодорсон
Түмний магнай төгөлдөр хурдан морь мину зээ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)