xvv
Үзэмчин ардын дуу
Дуучин: Б. Долгормаа



Хажуу газар ургана гэдэг нь ээ хөө
Хайлаас модны жам юм аа хөө
Харийн газар очно гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө

Уруу газар ургана гэдэг нь ээ хөө
Улиас модны жам юм аа хөө
Ургийн газар очно гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө

Торгон дээлийг өмсөөд байвчиг
Ээжийн минь хайрыг гүйцээ нь үгүй еэ хөө
Тос өрмийг идээд байвчиг ээ хөө
Ээжийн минь сүүг гүйцээ нь үгүй еэ хөө

Өндөр газар ургана гэдэг нь ээ хөө
Өргөст модны жам юм аа хөө
Өөр газар очно оо гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)